card

Сумын брэнд

СОБА БУДАА

Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан,  цавуулаг(глютен)-гүй, хамгийн баялаг уураг бүхий эрүүл мэндийн будаа бол сагаг буюу гурвалжин будаа юм. Япончууд энэхүү будааг Соба хэмээн нэрийддэг ба япончуудын үндэсний хоолны нэг болжээ. “Хээрбал хүнс” ХХК нь Соба сортын шилмэл үрийг тусгай захиалгаар тариулан, үйлдвэрлэж Монголчуудынхаа хэрэгцээг хангахаар зорьж байна.

Соба сортын Гурвалжин будаа нь цэцэгнээс үүсдэг цорын ганц будаа юм. Собаг ургуулах явцад нэмэлт бордоо хэрэглэдэггүй. Собаг ургуулахад балт зөгий хамгийн сайн туслагч болдог.

Уургийн болон бусад шимт тэжээлийн хувьд маш баялаг учраас хүүхдийн өсөлт, хөгжилтийг дэмжихэд нэн тустай.  Сахарын болон үе мөч, зүрх судас, дотор гэдэсний өвчин эмгэгтэй, хоол хүнсний дэглэм барих шаардлагатай хүмүүст хамгийн тохиромжтой байдаг учраас зарим улс орнууд, хүнсний инженерүүд, эмч нар түүнийг супер хүнс хэмээн нэрийддэг.

Цавуулгийн гүзээ үүсгэдэггүй учраас жингээ хасахыг хүсэгчид, бодибилдингчид, жин барих шаардлагатай тамирчид Собаг сонгодог. Учир нь маш цатгалан, өег мэдрэмж төрүүлэх ч таргалуулдаггүй учраас тэр.

Гаднах хатуу бор хальснаас доторх үрийг нь гэмтээхгүйгээр салгаж авдаг учраас үрслүүлэх боломжтой амьд будаа ч гэж нэрлэдэг. Уургийн дутагдалд орсон, мах, махан бүтэгдэхүүн хориотой болсон үед Соба нь хамгийн өндөр уурагтай будаа юм. Собаг сайтар угаасны дараа даавуугаар бүтээсэн саванд бага зэргийн чийгтэй байлгахад ердөө 2 хоногийн дотор соёолно. Энэхүү соёолж нь ядарсан, уургийн дутагдалд орсон хүнийг тэнхрүүлэхэд асар тустай.

Бидний мэдэх бор гурвалжин будаанаас ялгаатай нь уураар жигнэх, хуурах зэрэг хагас боловсруулалт хийгдээгүй учраас Соба нь талын цэцэгний уураг, шим тэжээлээ өөртөө бүрэн хадгалж үлдсэн байдаг.


СОБА ГУРИЛ

Булган аймгийн Дашинчилэн сумын “МҮКҮ” ХХК нь сүпер хүнс Соба будааг тариалж, Булган аймгийн Дашинчилэн сумын “МҮКҮ” ХХК-ий гурвалжин будааны үйлдвэр, гурилын үйлдвэрт глютенгүй буюу цавуулаггүй гурил, будааг анхлан хийж та бүхэндээ хүргэж байна

Глютенгүй гурил гэдэг нь таримал ургамал өөрөө глютен агуулдаггүй байхаас илүү өргөн ойлголт байдаг. Тухайн ургамалыг тарьж буй талбайд буудай, арвай тариагүй байх, хамт ургаагүй байх нь тариалангийн талбайн шаардлага болно. Гурилын үйлдвэр нь зөвхөн глютэнгүй гурил үйлдвэрлэдэг байх ёстой бөгөөд буудай арвайгаар гурил хийдэг байж болохгүй. Учир нь глютен нь халдварладаг гэх ойлголт бий бөгөөд тариалалт, үйлдвэрлэл, савлалт болон хадгалалтын үед глютен бүхий буудай, арвайн бүтээгдэхүүнтэй холилдуулахгүй байх ёстой.

“Хээрбал хүнс” ХХК нь глютен бүхий таримал тарихгүй байх зэргээр бүтээгдэхүүнээ эхнээс нь хэрэглэгчийн гарт хүртэл цэвэр глютенгүй гурилын шаардлагыг ханган ажиллаж байна.

Энэхүү ногоон гурвалжин будаагаар хийсэн гурил нь ямар ч цавуулаг агуулаагүй (глютен)-гүй байдаг учир гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгох, ходоод нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээ, муу холестерины түвшинг бууруулах, судас цэвэрлэх, биеэс хорт бодисыг зайлуулахаас гадна хорт хавдар, харшил, таргалалт зэрэг архаг өвчин эмгэгээс  хамгаална.

Гурвалжин будаа, Сагаг будаа буюу Соба нь глютенгүй сүпер будаа бөгөөд тэр дундаа Ногоон гурвалжин будаагаар хийсэн нь дээд зэргийн гурил болдог. Зарим үйлдвэрлэгч нар гаднах бор хальстай нь тээрэмдэх, гаднах бор хальсийг нь бяцартал дахин дахин тээрэмдэх зэргээр үйлдвэрлэдэг ба тийм гурил нь илүү хар, хөх өнгийн туяатай, дотроо жижиг хальсны ширхэгтэй байна. Бидний үйлдвэрлэж байгаа будаа нь хальснаас нь цэврээр салгаж, түүнийгээ тээрэмддэг учраас бүх төрлийн тусгай хэрэгцээт хүмүүст, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан сүпер хүнс болно.

Цавуулаг буюу /глютен/-ы харшилтай хүмүүс дангаар нь хэрэглэхэд нэн тохиромжтой. Харин глютений харшил буюу мэдрэгшилтэйгээс бусад хүмүүс өөр гурилтай хольж хэрэглэж болно. Энэ нь бусад гурилын уураг, шим тэжээл, витаминлаг чанарыг нэмэгдүүлж чанаржуулж байгаа гэсэн үг юм.


Ил тод байдал

Өргөдөл, Гомдол

Онцлох мэдээ

Хүсэлт илгээх